“Коронавируст халдварын хариу арга хэмжээний явцын үнэлгээ хийх аргачлал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-11-03 12:36:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас салбар хоорондын байгууллагын төлөөллийг оролцуулан Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлагдсан “Коронавируст халдварын хариу арга хэмжээний явцын үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу үндэсний хэмжээнд хэлэлцүүлэг зохион байгуулж байна.


Энэ хүрээнд үнэлгээний явцын хэлэлцүүлгийг УОК-ын Нэгдсэн шуурхай штаб, ЭМЯ, ДЭМБ, ОБЕГ, ХӨСҮТ-ээс хамтран явууллаа. 


Коронавируст халдварын хариу арга хэмжээний явцын үнэлгээг хийснээр хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд учирч буй саад бэрхшээл, тулгамдсан асуудалд дүн шинжилгээ хийж, олон салбарын ажлын уялдаа холбоог нягтруулах, үйл ажиллагааны төлөвлөгөөг сайжруулах боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж.


Тус хэлэлцүүлэгт ЭМЯ, ОБЕГ, НЭМҮТ, ХӨСҮТ, НЭМГ, НОБГ, төв, орон нутгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, хэлтэс, Өрхийн эрүүл мэндийн төвийн холбогдох мэргэжилтнүүд оролцож байгаа юм.

 


Холбоотой мэдээ