Арвайхээр суманд “Хургатай хонь” төслийг хэрэгжүүлж байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-10-28 12:03:20

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын ЗДТГ-аас “Дэлхийн зөн” ОУБ-тай хамтран “Хургатай хонь” төслийг хэрэгжүүлж байна.

Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат хэлэхдээ “Амьжиргааны түвшин тааруу айл өрхүүдэд хоол унд, хувцас хунар өгөхөөс илүү өөрсдөө хөдөлмөрлөж, өрхийн орлогоо нэмэх, халамжаас хөдөлмөр рүү шилжүүлэхийг чухалчилж байна. Энэ хүрээнд “Дэлхийн зөн” ОУБ-тай хамтран 24 айл өрхөд нарийн ногооны хүлэмж нийлүүлсэн бол энэ удаа 11 малчин өрхийг 17-21 тооны хургатай хониор малжууллаа” гэв.

Мал маллах сонирхолтой ч малын тоо толгой цөөн, ам бүл олон, өрхийн орлого бага 36 малчин өрх Арвайхээрт бий. Түүнээс 11 малчныг “Хургатай хонь” төсөлд хамруулж, нэг хонийг 220-240 мянгаар буюу нэг өрхөд 3-5 сая төгрөгийн өртгөөр мал худалдан авч өгчээ. Малчид өөрсдийн хичээл зүтгэлээр малаа өсгөн арвижуулж, ашиг шимийг нь хүртэж, өрхийн амьжиргаагаа тэтгэж чадна гэдгээ хэлж байв. 

Холбоотой мэдээ