Цагаан-Үүр сумын сургуулийн царцсан барилга хэзээ ашиглалтанд орох нь тодорхойгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын сургуулийн хичээлийн байрны ашиглалтын хугацаа дуусч актлагдсан боловч шинээр барьж буй байр хэзээ ашиглалтанд орох нь тодорхойгүй байна.
Шинээр барьж байгаа 220 хүүхдийн хичээлийн байрны 1 тэрбум 490 сая төгрөг 2014 оны төсөвт суусан боловч тендерийн асуудлаас болоод барилгын ажил тухайн жилийнхээ 10 дугаар сард эхэлжээ. Өнөөдрийн байдлаар ажлын явц 60 орчим хувьтай зогсонги байдалтай байна. Тус сумын сургуульд 500 гаруй хүүхэд суралцдаг бөгөөд өнгөрсөн хичээлийн жилд байрны асуудлаас болоод сурагчид 3 ээлжээр хичээллэж байсан байна. Сургуулийн барилгыг яаралтай ашиглалтанд оруулах шаардлагатай байгаа ч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод зогссон гэнэ. Улаанбаатар хотын гүйцэтгэгч компани сургуулийн барилгыг энэ жилдээ багтаан хүлээлгэн өгнө гэж хэлж байгаа боловч 7 сар гарчихаад байхад ажил үргэлжлээгүй шинэ хичээлийн байр хэзээ ашиглалтанд орох нь тодорхойгүй байгаа ажээ.
Б.Гантуяа