"Эрүүл хэрэглээ - эрүүл малчин" санаачилгыг хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-10-20 19:42:01

Өмнөговь /МОНЦАМЭ/ "Эрүүл хэрэглээ - эрүүл малчин" санаачилгыг гарган хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Тус аймгийн БОАЖГ-аас уг санаачилгыг гарган аймгийнхаа залуу малчдыг эрүүл амьдрах дадал бий болгохоор ажиллаж байна. БОАЖГ-ын дарга Х.Отгонмөнх хэлэхдээ "Ханхонгор, Сэврэй, Булган сумаас нэг, нэг залуу малчныг сонгон гэрт нь очиж хэрэглээн дээр нь судалгаа хийсэн. Одоо хэрэглээн дээр юу нь болж байгаа, болохгүй байгаа талаар нь сургалт явуулж байна" гэлээ. Стандартын шаардлага хангасан ус, айраг цагааны сав, шанага болон ахуйн эко хэрэглээний бүтээгдэхүүнийг тэдэнд өгсөн байна. Цаашлаад амьдрах орчноо хэрхэн эрүүл болгох даалгавар өгч байгаа аж. Ингээд жилийн эцсээр дахин уулзаж даалгавраа шалгах бөгөөд эрүүл хэрэглээтэй малчин өрхийг бий болгох зорилго тавьж байгаа юм. Энэхүү сонгосон гурван өрхийн эрүүл амьдралын хэв маяг, орчин бүрдвэл цаашлаад залуу малчид руу чиглэсэн байгальдаа ээлтэй залуу малчдыг төлөвшүүлэх НҮБ-ын төслийг аймагтаа оруулж ирэх аж. 

Холбоотой мэдээ