Обама, Порошенко нар Оросын эсрэг хоригийг хэлэлцэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /Sputnik/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Варшав хотноо болох НАТО-гийн Дээд хэмжээний уулзалтын дараа Украины Ерөнхийлөгч Петр Порошенкотой уулзаж, ОХУ-д авсан хориг арга хэмжээг хэвээр үлдээх амлалтаа дахин нотолно гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын дэд зөвлөх Бен Родс мэдэгдэв.
НАТО-гийн Дээд хэмжээний уулзалт энэ сарын 8-9-нд Польшийн нийслэл Варшав хотноо болох бөгөөд уулзалтын үеэр Афганистанд явуулж буй ажиллагаа, Зүүн Европ дахь НАТО-гийн цэргийн оролцоо, батлан хамгаалахын төсөв болон бусад асуудлыг хэлэлцэх юм.
Обама, Порошенко нар Минскийн гэрээг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг мөн хэлэлцэнэ гэж Родс мэдэгдэлдээ дурджээ.
ОХУ-аас НАТО-д суугаа төлөөлөгч Александр Грушко өчигдөр өглөө мэдэгдэл хийхдээ НАТО-гийн бэлтгэсэн Украины хүчнийхэн тус улсын зүүн нутаг дахь зааглах шугамын ойролцоо ажиллагаа явуулж байгаад түгшиж байгаагаа илэрхийлсэн байна.
Д.Нямтулга