Хөвсгөл аймагт ирэх онд 95.81 га газрыг 853 иргэнд өмчлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-10-14 15:42:47

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит бус 7-р хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу 2022 онд иргэдэд өмчлөх газрын хэмжээ байршлыг хэлэлцэн, Хөвсгөл аймгийн 23 сум, 1 тосгонд нийт 95.81 га газрыг 853 иргэнд өмчлүүлэхээр хэлэлцэн баталлаа. Үүнээс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэхээр  95.75 га газрыг, аж ахуйн зориулалтаар 0.06 га  газрыг өмчлүүлэхээр болов.


Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс аймгийн хэмжээнд газар олголтын байдлаар сонсгол зохион байгуулах санал гаргасан учраас Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас мэдээлэл бэлтгэж, хурлын төлөөлөгч нарт танилцуулан ажиллахыг аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг хэлж байлаа.


 

Холбоотой мэдээ