Өмнөговь аймагт халдварын тохиолдол 7874 боллоо

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-10-12 07:58:25
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт коронавирусний халдварын тохиолдол 7874 боллоо гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Энэ сарын 11-ний өдрийн байдлаар 262 хүн халдвар авсан нь батлагдаж, нийт тохиолдол 7874-д хүрлээ. Шинээр батлагдсан тохиолдлоос 158 нь аймгийн төв Даланзадгадад бүртгэгджээ. Мөн Цогтцэций суманд 33, Ханбогдод 29, Гурвантэст 16, Оюутолгойд 16 тохиолдол илэрсэн нь хамгийн олон байна. Үүнээс гадна Булган, Баяндалай, Баян-Овоо, Сэврэй суманд тус бүр 2 тохиолдол, Цагаан хаданд 1, Хүрмэн суманд 1 тохиолдол бүртгэгдээд байна. 17 хүртэлх насны 34 хүүхэд шинээр халдвар авчээ.
Холбоотой мэдээ