Тавдугаар цэцэрлэг сургалтын зургаан төв бүхий “Цэцэгхэн” хотхон байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-09-17 21:14:40

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын Тавдугаар цэцэрлэгийн хамт олон гадна талбайгаа тохижуулж, сургалтын зургаан төв бүхий “Цэцэгхэн” хотхон байгуулжээ.

“Тогтвортой хөгжлийн боловсрол 2030” хөтөлбөрт тусгасан бүх нийтэд экологийн боловсрол олгох зорилтын хүрээнд хүүхэд багачуудад экологийн боловсрол олгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор тус хотхоныг байгуулсан аж. Ингэснээр хүүхэд байгаль орчныг хамгаалахад чиглэсэн зөв дадал, эeрэг хандлагад суралцах, хөгжих боломжтой  

Жаргалант сумын Тавдугаар цэцэрлэг нь 26 багш, ажилтантай. 2021-2022 оны хичээлийн жилд дөрвөн бүлэгт 4-5 насны 120 хүүхэд хүлээн авахаар зорьж, бэлтгэл ажлыг хангажээ.   

Холбоотой мэдээ