Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн 320 автомашин нэвтэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2021-09-03 13:39:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гашуунсухайт-Ганцмод боомтоор өнгөрсөн сарын 31-нээс хойш нүүрс тээврийн 320 автомашин нэвтэрчээ.


Тодруулбал, коронавирусний халдвартай холбоотойгоор БНХАУ-ын талаас Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн автомашин нэвтрүүлэхийг 14 хоног хязгаарлах санал гаргасан. Улмаар Монгол, БНХАУ тохиролцсоны үндсэн дээр энэ долоо хоногийн мягмар гаргаас эхлэн PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан жолооч нарыг нүүрс тээврийн хөдөлгөөнд оролцуулж буй юм.


Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 185 дугаар тогтоол шуурхай хэрэгжиж, Гашуунсухайтын чингэлэгт тээврийн терминал байгуулах ажил үндсэндээ дуусаж байна. Чингэлэгт тээврийн терминал ашиглалтад орсноор нүүрсний экспорт өнөөгийн түвшнээс жилд 10 сая тонноор нэмэгдэх боломжтой гэсэн судалгаа гараад буй.

Холбоотой мэдээ