Элчин сайд Д.Даваа “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогчтой уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-09-01 07:52:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч С.А.Павловыг өнгөрсөн сарын 31-нд ЭСЯ-ны төв байранд хүлээн авч уулзав.


Уулзалтад ЭСЯ болон “Оросын төмөр замууд” НХН-ийн холбогдох ажилтнууд байлцав.  Энэ үеэр талууд Монгол, Оросын хамтарсан “УБТЗ” ХНН-ийн цаг үеийн асуудал, хэтийн төлөвлөлтийн асуудлаар санал солилцлоо. Энэ үеэр Элчин сайд Д.Даваа Оросын талаас дэвшүүлсэн санал, хүсэлтийг Монгол Улсын холбогдох яам, агентлагт уламжилж, төмөр замын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд шаардлагатай бүхий л хүчин чармайлтыг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ