Коронавируст халдварын 1841 тохиолдол бүртгэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт "КОВИД-19" халдварын 1841 тохиолдол бүртгэгдэж, 1591 иргэн эдгэрчээ. Энэ даваа гарагт 1061 хүнээс коронавирус илэрсэн тухай ЭМЯ мэдээлж байсан бол, түүнээс хойш халдварын тохиолдлын тоо хөдөө орон нутаг болон нийслэлд ийнхүү байнга нэмэгдсээр байгаа юм.
Улаанбаатар хотод 535, хөдөө орон нутагт 1305
тохиолдол бүртгэгдсэн байна. Уг өвчний улмаас 61-ээс дээш настай нэг хүн нас барсан талаар ЭМЯ-наас
мэдээллээ.
Эмнэлэгт 10 253 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 5813 нь хөнгөн, 3406 нь хүндэвтэр, 854 хүнд, 180 хүн маш хүнд байна. Гэрийн хяналтад 9768 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байгаа аж. Нийт хүн амын 62.7 хувь (2 038 558 хүн) вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан.
Нийслэлийн
хэмжээнд өчигдөр I тунд 489,
II тунд 1678, III тунд 768, нийт 2935 иргэнийг дархлаажууллаа. Нийслэлийн нийт
хүн амын I тунгийн хамралт 73.6 хувь, II тунгийн хамралт 67.7 хувь, зорилтот
бүлгийн I тунгийн хамралт 102.5 хувь, II тунгийн хамралт 94.3 хувьд хүрсэн
дүнтэй байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот бүлгийн
буюу 2459 (20.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 44750 (50.3 хувь), 16-17 насны
20401 (60.2 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.