Зуслангийн 1,6 км замыг гадаадын компаниар засварлуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-08-02 12:19:48

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Толбо сумын удирдлагууд БНХАУ-ын  “China Huashi Enterprises” компанитай хамтарч тус сумын төвөөс холгүй орших зуслангийн 1,6 км замыг засварлажээ.

Тус зусланд сумын төвийн 5 дугаар багийн ард иргэд зусдаг байна. Тухайн зам нь бартаатай, ус намагтай байдаг тул нутгийн иргэдэд олон жил хүндрэл учирч ирсэн аж.

"Тус аймагт бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа гадаадын компанид удаа дараа хүсэлт тавьж, улс, орон нутгийн төсвөөс мөнгө гаргахгүйгээр замын асуудлаа шийдвэрлүүлээд байна. Энэ хүрээнд зөвхөн зам биш голын гарам дээр бетон хоолой суурилуулсан байгаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн ажлыг өөрсдийн хүч хөрөнгө, техникээр чанартай гүйцэтгэж, иргэдэд чөлөөтэй зорчих боломж бүрдүүлсэн компанийн хамт олонд талархал илэрхийлье" хэмээн сумын Засаг дарга Н.Еркежан хэллээ.

Холбоотой мэдээ