Дархлаажуулалтын 19 цэг өнөөдөр 15.00 цаг хүртэл ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2021-07-31 09:39:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын 19 цэгт 28 багийн 171 эмч, ажилтан 10.00-15.00 цаг хүртэл ажиллаж, 8435 иргэнд ийг дархлаажуулна.


Нийслэлд өчигдөр I тунд 2402 иргэн, II тунд 2089 гээд нийт 4491 хүн вакцинд хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны нэг сая 77223 иргэн эхний тунд, 984 973 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн 1972 жирэмсэн эх, 12-15 насны 29750, 16-17 насны 15846 хүүхэд коронавирусний эсрэг вакцины хоёрдугаар тунг тариулаад байгаа аж. 


Дархлаажуулах цэгийн байршил:










Холбоотой мэдээ