Монголын физикийн сурагчид 76 орны 400 оролцогчоос 2 байрт шалгарав

Монголын мэдээ | Боловсрол
192@montsame.mn
2021-07-24 15:26:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын физикийн 51 дүгээр олимпиад Литва улсад болж байна. Энд манай улсаас 5 сурагч оролцож 2 хүрэл медаль хүртэж, 2 дугаар шагналт байрт шалгарлаа. Тодруулбал:

О.Анирчулуу - Хүрэл медаль (Сант сургууль)

Б.Билгүүн  - Хүрэл медаль (Сант сургууль)

Э.Барсболд - Шагналт байр (Сант сургууль)

Б.Тэмүүлэн - Шагналт байр (Сант сургууль)


Физикийн олимпиадаас Монголын сурагчид 2 хүрэл хүртэв .



МУИС-ийн Физикийн тэнхимийн багш Н.Цогбадрах, Г.Мөнхбаяр нар Монгол Улсын сурагчдын физикийн багийг удирдаж оролцсон байна. Олон улсын физикийн 51 дэх олимпиадад 76 орны 400 гаруй сурагч оролцжээ.


Холбоотой мэдээ