Хөвсгөлд 27000 гаруй аялагч ирээд байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-07-17 11:29:21

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуурыг зорих иргэдийн хөдөлгөөн өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Энэ сарын 10-наас хойш Хөвсгөлийн байгалийн цогцолбор газрын Хатгал нэвтрэх цэгээр 27 мянга гаруй аялагч Хөвсгөл нуурыг зорин ирсэн байна. Аялагч амрагчдаас үүссэн 30 гаруй тн хог хаягдлыг холбогдох байгууллагууд тээвэрлэн ачсан бөгөөд амрагчдыг хоггүй цэвэр аялахыг байгаль хамгаалагчид сануулан ажиллаж байна.


Тус аймгийг зорьж байгаа иргэдээс Намнангийн ард түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байна. Харин коронавирусний халдвар аваад эдгэрсэн, вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон иргэдээс шинжилгээ авахгүй шууд нэвтрүүлж байна. Аялал зугаалгаар яваа иргэдийн автомашинд явах хүний тоог хязгаарлахгүй бөгөөд автомашинаас нэг л асуумж авч бүртгэлжүүлж байгаа ажээ.

 


Холбоотой мэдээ