Буриадад хөл хориод 9 хонож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-07-06 16:55:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад коронавируст халдварын нөхцөл байдлын улмаас хөл хориод 9 хонож байна.

Өнгөрсөн 24 цагт тус улсад коронавируст халдварын 307 тохиолдол бүртгэгдэв. Эмнэлгээс 170 хүн эмчлэгдэн гараад байна. Өнгөрсөн хоногт 24 хүн халдвараар энджээ. 

Буриад улс коронавируст халдвараар ОХУ-ын 85 субьектэд эхний 3-т орж байна. Хөл хориог 6 дугаар сарын 27-ноос энэ сарын 11 хүртэл 14 хоног тогтоогоод байгаа юм. Үйлчилгээний газруудаас зөвхөн эмийн сан, хүнсний дэлгүүрүүд ажиллаж, аялал жуулчлалын баазууд, бусад үйлчилгээг хаагаад байна. 


Холбоотой мэдээ