Монголын хаадад Ромын папаас илгээсэн захидлыг дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2021-06-25 18:59:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын санаачилгаар Архивын ерөнхий газар, ШУА, Олон улсын Монгол судлалын холбоо хамтран гадаад оронд хадгалж буй Монголын түүх, соёлд холбогдох архивын баримт, бичгийн дурсгалуудыг нээн илрүүлэхээр ажиллаж байна.

Мөн тэдгээрийг хуулбарлан авах, Үндэсний архивын сан хөмрөгийг баяжуулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой ажиллаж байна. Энэ үүднээс олон улсын эрдэм шинжилгээний цахим хурлыг энэ сарын 21, 22-нд ХЗДХЯ-нд зохион байгуулав. 




Хурлын хүрээнд Монголд авчраад байгаа түүх, соёлын баримтуудыг олон нийтэд түгээн танилцуулах зорилгоор бүтээлүүдийг эх хувиар болон хуулбарласан байдлаар Үндэсний түүхийн музейд дэлгэн харуулсан юм. Үзэсгэлэнд ОХУ, БНХАУ, АНУ, Унгар, Польш, Япон, БНСУ болон Тайваниас хуулбарлан авсан 13 дугаар зуунаас 1940-өөд он хүртэлх үзмэрүүдийг дэлгэжээ. "Дэлхийд тархсан Монгол өв: Архивын баримт бичгийн дурсгал" үзэсгэлэн өнөөдөр хаагдлаа.




Энд ОХУ, АНУ, БНХАУ зэрэг улс орны архив, музей, номын сангаас хуулбарлан авсан баримтуудыг түүхэн цаг үеэр нь байршуулан дэлгээд байсан юм. Тодруулбал, Тайваньд хадгалж буй Монголын их хаадын хөрөг зургууд, Монголын нууц товчооны хуулбар, Франц болон Италид хадгалагдаж буй Монголын их хаадаас Ромын пап болон Францын хаанд илгээсэн захидлууд, Оросын эрдэмтэн П.К.Козловын удирдсан Монгол, Төвөдийн хайгуул судалгааны гэрэл зургийн альбом, ОХУ-аас авсан Монгол Улсын ХХ зууны түүхийг харуулсан бичлэг зэрэг 120 гаруй сонирхолтой баримтыг олны хүртээл болгожээ. 







Д.Урансолонго

Гэрэл зургуудыг Н.Батбаяр


Холбоотой мэдээ