Нэг өдрийн дотор 4500 орчим цагаачийг аварчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-06-24 12:03:40

РОМ. /Anadolu/. Газар Дундын тэнгист өчигдөр явуулсан ажиллагааны үеэр хэдэн арван жижиг завинаас 4500 орчим хүнийг аварсан гэж Италийн тэнгисийн цэргийн хүчин болон эргийн харуулын албаныхан мэдэгдлээ.

Завинуудын нэгнээс нь эмэгтэй хүний цогцос олдсон байна.

Цаг агаар тааламжтай байгаа учраас Хойд Африкийн орнуудаас Европыг зорин явах хүмүүсийн тоо эрс нэмэгджээ.

Эргийн харуулын албаны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ “бид нэг өдрийн дотор 40 удаа аврах ажиллагаа явуулан нийт 4500 орчим хүнийг аварлаа” гэсэн байна.

НҮБ-ын мэдэгдсэнээр, 2014 оноос хойших хугацаанд Газар Дундын тэнгисийг гатлан Европт хүрэх гэж яваад 10 мянга гаруй хүн энджээ.

Харин Грекийн арлууд руу явж байгаа цагаачдын урсгалыг зогсоох зорилгоор Турк болон Европын Холбооны байгуулсан хэлэлцээрийн дүнд энэ оны эхний таван сарын хугацаанд завиар зорчин ирэх цагаачдын тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 98 хувиар буурсан гэж Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага мэдэгдсэн юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ