Үндэсний их баяр наадмыг цахимаар зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-06-16 12:12:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зөвхөн Улаанбаатар хотол цахимаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.


Харин цар тахлаас сэргийлэх үүднээс аймаг, сумдын баяр наадмыг хориглох чиглэлийг Ерөнхий сайд өгчээ. Улмаар Үндэсний их баяр наадмаас хэмнэсэн зардлыг цар тахалтай тэмцэхэд зарцуулах болсон байна. Ингэснээр наадамчин олон Үндэсний их баяр наадмыг хоёр дахь жилдээ цэнхэр дэлгэцээрээ үзэх боллоо.

Холбоотой мэдээ