Хатгал тосгоноос гарах, орох хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-06-11 21:51:04

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд коронавируст халдварын сэжигтэй нэг тохиолдол илэрсэн тул PCR шинжилгээний хариу гартал тосгоны хэмжээнд орох, гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаасан байна.  

Мөн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын танхимын давтлага хичээл, хоол үйлдвэрлэл, зоогийн газруудын үйл ажиллагааг түр зогсоож, архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хоригложээ. Шаардлагатай тохиолдлоор Хатгал тосгонд нэвтрэх иргэдээс түргэвчилсэн оношлуурын шинжилгээг төлбөртэй авна гэдгийг Хатгал тосгоны Онцгой комиссоос мэдээллээ.

 

Холбоотой мэдээ