Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ирц 70 хувьтай явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-06-08 17:52:07

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд 83 хэсэгт 791 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөхөөр хүсэлтээ ирүүлжээ. 

Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд зөөврийн хайрцгаар санал авах ажиллагаа өнөөдөр 9.00 цагт сонгуулийн санал авах хэсгийн хороодод эхэлжээ. 15:00 цагийн байдлаар 554 сонгогч саналаа өгч, зөөврийн санал хураалтын ирц 70 хувьтай явж байгаа тухай Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооноос танилцууллаа.

Эрүүл мэнд болон цагдан хоригдож байгаа зэрэг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 652 иргэн, коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй болон тусгаарлах байр, гэрээр тусгаарлагдаж байгаа 139 иргэн санал өгөхөөр хүсэлтээ ирүүлсэн байна. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа өнөөдөр 20:00 цагт хүртэл явагдана. 


Холбоотой мэдээ