Нэгдүгээр улиралд мотоциклийн зургаан осол бүртгэгдэж, дөрвөн иргэн гэмтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-05-13 11:51:58

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас “Мотоцикл-2021” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд аймгийн мотоциклтой иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлэг, мэдээлэл бүхий ил захидал илгээжээ. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг сахих зорилгоор иргэдийг олноор цуглуулах, бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс тус аргыг хэрэглэж байгаа аж. 

Баянхонгор аймагт мотоциклийн зам тээврийн хэргийн улмаас 2019 онд 18 иргэн нас барж, 16 иргэн гэмтсэн бол 2020 онд 17 иргэн амиа алдаж, 18 иргэн бэртэж гэмтжээ. Харин энэ оны нэгдүгээр улиралд мотоциклийн зургаан осол бүртгэгдэж, дөрвөн хүн бэртэж гэмтсэн байна. 


Холбоотой мэдээ