Коронавирусний халдварын нэг тохиолдол бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-05-08 17:53:14

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 24 цагт 145 хүнээс PCR шинжилгээ авахад нэг иргэнээс халдвар илэрчээ. Уг хүний хувьд шинж тэмдэг илэрч эмнэлэгт ханджээ.

Нийт бүртгэгдсэн 656 тохиолдлын 558 нь эдгэрч, одоо 98 хүн эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар 25 голомт идэвхгүй болсон. Одоо хянагдаж байгаа 22 голомт байна. Эмчлэн тусгаарлах байранд 98 хүн эмчлүүлж байгаагаас хүнд хоёр, хүндэвтэр гурав, хөнгөн 93 хүн байна. Уушгины хатгалгаатай 10 хүн байгаа ажээ. Эмчлүүлэгсдийн 74 нь том хүн, 24 нь 15 хүртэлх насны хүүхэд аж. Ажиглан тусгаарлах таван байранд 65 иргэн, түүний 28 нь хүүхэд, Улаанбаатар хот болон бусад орон нутгаас ирсэн 616 иргэн, батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 461 нийт 1077 иргэн гэрийн тусгаарлалтад байна.

Дархлаажуулалтын тухайд өчигдөр нийт 3731 хүн коронавирусний эсрэг вакцинд хамрагджээ. Үүнээс эхний тунд 3590 хүн, хоёр дахь тунд 141 хүн хамрагджээ. Иргэд дархлаажуулалтын давтан тунгаа хийлгэсэн бол ЭМДЕГ-ын цахим системд нэвтэрч вакцинд хамрагдсан тарилгын гэрчилгээн дээрх мэдээллээ монгол, англи хэлээр нягтлан харах, хэвлэн авах боломжтой аж.

 

 

Холбоотой мэдээ