Вакцинжуулалтын мэдээлэл алдаатай бол тандалтын албанд хандана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-05-07 12:28:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн лавлах утсанд иргэд хандаж вакцинд хамрагдсан мэдээлэл ороогүй байна гэсэн гомдол их гаргах болжээ.


Иргэдийн вакцинжуулалтын мэдээллийг алдаатай шивсэн болон вакцинд хамрагдсан мэдээлэл нь ороогүй тохиолдолд харьяа дүүргийн тандалтын албанд холбогдож мэдээллээ засуулах боломжтой талаар ЭМЯ-наас мэдээлж байна. Дүүргүүдийн тандалтын албаны лавлах утасны дугаарыг мэдээлбэл: 

  • Баянгол дүүрэг- 70120318, 
  • Баянзүрх дүүрэг- 70150056, 
  • Хан-Уул дүүрэг- 11-342257, 70049200, 
  • Сүхбаатар дүүрэг- 70116358, 
  • Сонгинохайрхан дүүрэг- 79976000, 
  • Чингэлтэй дүүрэг- 70106677 дугаарын утсанд хандах боломжтой юм. 


Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан хүмүүс Вакцины гэрчилгээгээ https://vis.health.gov.mn/survey/ сайт болон https://e-mongolia.mn/ сайтад нэвтрэн орж авна. Мөн дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэд гэрчилгээгээ төрийн үйлчилгээний цахим систем /www.e-mongolia.mn/-ээс татан авах боломжтой.

Гадаадын иргэн вакцинд хамрагдсан гэрчилгээгээ эрүүл мэндийн яамны vis.health.gov.mn цахим хаягаас авна. 



Холбоотой мэдээ