Хязгаарлалтын бүсэд байгаа иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг тусгайлан хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-04-21 19:33:28

Дорнод /МОНЦАМЭ/Хязгаарлалтын бүсэд байгаа иргэдэд шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн үйлчилгээг тусгайлан хүргэнэ гэв. Өнөөдрийн байдлаар аймгийн төвийн Илч, Залуус хороолол, орон сууцны 70-р байранд халдвар илэрч, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоон, цагдаагийн хамгаалалтад аваад байгаа. Энэхүү хязгаарлалтын бүсэд байгаа иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шаардлагатай тохиолдолд 103 дугаарын утсанд хандахыг зөвлөлөө. Дуудлагын дагуу тусгай баг очиж үйлчлэн, нэн шаардлагатай бол БОЭТ-д түргэвчилсэн болон PCR-аар шинжилгээ авч, зориулалтын дагуу бэлтгэсэн байранд тусгай эмч, сувилагч үйлчлэх аж. 

Сүүлийн өдрүүдэд илэрсэн халдварын тохиолдлуудаас үзвэл, гурав дахь давтан шинжилгээгээр илэрч байгаа учир батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлыг 14 хоног тусгаарлах, эмчлүүлээд гарсан иргэдэд ч хяналтыг бүрэн тавина гэлээ. Иргэдэд халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тусгай дугаарын утсанд эхэлж хандахыг зөвлөж байна. 

Холбоотой мэдээ