Батлагдсан тохиолдол 20 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-04-21 14:33:32

Дорнод /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Дорнод аймагт коронавируст халдварын нийт тохиолдол 20 боллоо. Үүнээс гурав нь эдгэрч, нэг хүнийг Улаанбаатар хот руу шилжүүлсэн. 16 хүний биеийн байдал хөнгөн байна гэж Шуурхай штабаас мэдээлэв.

Тодруулбал, зөөвөрлөгдөн ирсэн дөрвөн тохиолдол, Хэрлэн суманд найм, Цагаан-Овоо суманд тав, Хөлөнбуйр сумын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гурван хүн өвчлөөд байгаа аж. Сүүлийн 24 цагийн хугацаанд илэрсэн таван тохиолдлын гурав нь орон сууцны 70-р байр, Цагаан-Овоод нэг, Хөлөнбуйрт нэг илэрчээ. Харин “Залуус” хорооллын ойрын хавьтлуудын шинжилгээний хариу хараахан эцэслэгдээгүй байна.

Аймгийн хэмжээнд тандалтын шинжилгээ дөрөв дэх өдрөө үргэлжилж, нийтдээ 716 хүнд шинжилгээ хийж хяналтдаа аваад байна гэлээ. Өнөөдөр өглөөнөөс “Залуус” хороолол, 70-р байр, мөн тусгаарлалтад байгаа иргэдээс долоо дахь хоногийн давтан шинжилгээг авахаар дөрвөн баг гараад ажиллаж байна.

Холбоотой мэдээ