Нийт халдвар авсан хүний 30 хувь нь хатгалгаа өвчнөөр хүндэрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-04-21 13:06:37
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймагт сүүлийн 24 цагт 7 хүнээс коронавирусний халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 319 боллоо. Батлагдсан 7 тохиолдол бүгд ойрын хавьтлаас илэрсэн байна.

Өнөөдрийн байдлаар БОЭТ-д 93 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн 72, хүндэвтэр 21 хүн байна. Хүнд болон маш хүнд өвчтөн байхгүй бөгөөд нийт халдвар авсан иргэдийн 30 хувь буюу 79 нь хатгалгаа өвчнөөр хүндэрч байгааг аймгийн ЭМГ-ын дарга Д.Сүхээ анхаарууллаа.

Орхон аймагт  илэрсэн тохиолдлуудыг хугацаагаар нь ангилбал:

            2020.11.11-12.07-ны хооронд- 25

            2021.03.24- 4.19-ний хооронд- 287

Холбоотой мэдээ