Энэ долоо хоногт ихэнх нутгаар хур тунадас орно

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-04-19 16:25:18

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 21-25-ны өдрүүдэд нутгийн ихэнх хэсгээр хур тунадас орно.

Маргааш болон нөгөөдөр салхины хурд 12-14 м/с, заримдаа 16-18 м/с-д хүрч ширүүсч, шороон болон цасан шуурга шуурна.

Агаарын температур шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байх ба 22-ноос бага зэрэг сэрүүсч, шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байх төлөвтэй. 

Холбоотой мэдээ