Тээвэр хийх малчид ХХААГ-т бүртгүүлж зөвшөөрөл авна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-04-17 10:45:09
Өмнөговь /МОНЦАМЭ/ Отроор яваа малчид мал ачих тээвэр хийх тохиолдолд ХХААГ-т хандан бүртгүүлж зөвшөөрөл авна.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед малчид өвс тэжээлийн болон мал ачих тээврийг хийхдээ ХХААГ-ын 89993505 утсанд хандаж бүртгүүлнэ. Уг бүртгэлийн дагуу Даланзадгад сумын постуудаар ачаа тээврийн машиныг нэвтрүүлнэ. Мөн өвс, тэжээл авах тохиолдолд Даланзадгад сум руу оролгүйгээр, постууд дээр захиалан авах боломжтой. Дуудлагаар өвс, тэжээл хүргэх утасны дугаар 88535342, 89898504, 89546868. Даланзадгад сумаас өвс, тэжээл тээвэрлэх бол тухайн сумын мэргэжилтэнд хандаж QR код авна.
Холбоотой мэдээ