Халдварт өвчний тохиолдол 23.7 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-04-15 16:34:13

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Оны эхний гурван сарын байдлаар Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэг болон сум, багийн ӨЭМТ-д эрүүл мэндийн 61507 үзлэг хийжээ.

Үүний 23.1 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэг, 53.2 хувь нь амбулаторийн, 10.1 хувь нь идэвхтэй хяналт, 10.9 хувь нь гэрийн идэвхтэй үзлэг, 2.7 хувь нь гэрийн дуудлагын үзлэг байна. 

Мөн хугацаанд эмнэлэгт 3075 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж, 21924 ор хоног ашиглажээ. Он гарнаас хойш түргэн тусламжийн 2967 дуудлага хүлээн авч үйлчилснээс 565 буюу 19.0 хувийг алсын дуудлага, 70 буюу 2.4 хувийг осол гэмтлийн дуудлага эзэлжээ. 

Түүнчлэн дээрх хугацаанд халдварт өвчний 58 тохиолдол бүртгэгдэж өмнөх оны мөн үеийнхээс 18 тохиолдол буюу 23.7 хувиар буурсан ажээ. 

Холбоотой мэдээ