Сумдын удирдлагуудыг чадавхжуулах зөвлөлдөх уулзалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-04-06 12:13:49
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 15 сумын удирдлагуудыг чадавхижуулах зөвлөлдөх уулзалт, сургалт өнөөдөр Мандалговь хотноо эхэллээ.

Уулзалтыг Дундговь аймгийн ЗДТГ-аас, Канадын Засгийн газраас хэрэгжүүлж буй МЕРИТ (Засаглалын ил тод байдлыг сайжруулах замаар уул уурхайн олборлолтыг ил тод болгох нь) төслийн багтай  хамтран зохион байгуулж байна.

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж, тус аймагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үйл ажиллагааг зохион байгуулж байгаа учраас зарим сумын удирдлагууд болон МЕРИТ төслийн зохицуулагч, хатагтай Женнифер Адамс нар  уулзалтад онлайнаар оролцож байгаа аж.

Зөвлөлдөх уулзалтын нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, ЗДТГ-ын дарга Л.Доржбат, МЕРИТ төслийн зохицуулагч, хатагтай Женнифер Адамс нар үг хэлж, уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсч, сургалтдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.  

15 сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга, зарим мэргэжилтэн оролцсон зөвлөлдөх уулзалт, сургалт 2 өдөр үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ