Эмчлүүлж эдгэрсэн гурван иргэн маргааш гэрийн ажиглалтад шилжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-04-02 20:38:56

Баянхонгор /МОНЦАМЭ/. Короновирусний халдвар авч, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Тусгаарлах эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдээс гурван хүн эдгэрчээ. Тухайн иргэдийн биеийн байдал сайжирч, халдвар тараах эрсдэлгүй болсон учир энэ сарын 3-ны өдөр Тусгаарлах эмнэлгээс гаргаж, гэрийн ажиглалтад шилжүүлэхээр болсон байна.  

Эмчлүүлсэн иргэдэд гэрийн ажиглалтад байх хугацаандаа сэтгэл санаагаа тайван байлгаж, дархлаа дэмжих хоол ундаар биеийн эсэргүүцлээ ямагт дэмжиж байхыг Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

Холбоотой мэдээ