“Microsoft” компани “LinkedIn”-ийг худалдаж авна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГВАШИНГТОН. /NHK/. Нийгмийн сүлжээний үйлчилгээ эрхэлдэг “LinkedIn” компанийг 26.2 тэрбум доллароор худалдан авахаар шийдвэрлэснээ “Microsoft” компанийн албаны хүмүүс мэдэгдлээ.
АНУ-ын Калифорни муж улсын Маунтин-Вью хотод төвтэй “LinkedIn” нь 200 орчим улс болон нутаг дэвсгэрт 433 сая гаруй гишүүнтэй болсон бөгөөд дэлхийн хамгийн том мэргэжлийн сүлжээ юм. Хүмүүс уг сүлжээг ажил мэргэжилдээ ахиж дэвших, ажлын байр хайж олох зэрэгт гол төлөв ашигладаг ажээ.
Хэрэглэгчид “LinkedIn”-ий гишүүдийн ажил эрхлэлтийн байдал болон юу сонирхдог болохыг нь мэдэх боломжтой.
“Microsoft” компани саяхнаас үүлэн технологи болон хамтын /corporate/ үйлчилгээнд анхаарлаа хандуулах болсон юм.
Г.Доржханд