Оклендэд халдварын улмаас тогтоосон бүх хязгаарлалтыг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-03-12 14:49:17

ВЕЛЛИНГТОН. /Reuters/. Шинэ Зеландын хамгийн том хот болох Оклендэд сүүлийн хоёр долоо хоногийн турш коронавирусээр дотоодод халдварласан тохиолдол илрээгүйтэй холбоотойгоор бүх хязгаарлалтыг цуцаллаа гэж тус улсын Ерөнхий сайд Жасинда Ардерн өнөөдөр мэдэгдэв.


Өнгөрсөн сард 1.7 сая оршин суугчтай Окленд хотод “COVID-19”-ийн дотоод халдварласан тохиолдлууд бүртгэгдсэний дараа хөл хорио тогтоож, энэ сарын эхнээс сулруулж эхэлсэн боловч олноор цугларахыг хориглох зэрэг түгшүүрийн хоёрдугаар түвшний хязгаарлалтуудыг үргэлжлүүлэн мөрдөж байсан юм.


Ж.Ардернийн мэдээлснээр, Оклендэд бусад бүс нутгийн нэгэн адил түгшүүрийн нэгдүгээр түвшнийг тогтоосон тул аливаа цуглаан, үйл ажиллагаанд хязгаарлалт тавихгүй болжээ. Шинэ Зеландад өнөөдрийн байдлаар 2000 орчим хүн коронавирусээр халдварлаж, 26 хүн нас баржээ.


COVID-19”-ийн вакцинжуулалтыг өнгөрсөн сараас эхлүүлсэн Шинэ Зеланд нийт хүн амаа энэ оны эцэс гэхэд дархлаажуулахаар төлөвлөж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ