Коронавирусний халдварын тохиолдол 35-аар нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2021-02-27 11:01:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/.ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр  35 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ. 


Эдгээрийн 33 нь дотоодод халдвар авсан бол хоёр нь Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зорчигчдын дундаас илэрлээ. 


Дотоодоос халдвар авсан 33 хүний 7 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд илэрсэн тохиолдлын ойрын хавьтал бол 25 нь өмнөх голомтын хавьтал юм. Шинээр халдвар авсан нэг хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байгаа аж.


Монгол Улсын хэмжээнд энэ сарын 27-ны 09.00 цагийн байдлаар коронаюируст халдварын нийт 2866 тохиолдол бүртгэгдээд байна. Нийт халдварын 76 хувь буюу 2183 хүн, мөн сүүлийн 24 цагт 33 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.


Коронавируст халдварын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа 3 эмнэлэгт одоогоор 668 хүн эмчлүүлж байгаагийн 87 хувь нь өвчний явц хөнгөн, 12 хувь нь хүндэвтэр байгаа юм. Долоон хүний биеийн байдал хүнд, нэг хүнийх нэн хүнд байдалтай эмчлүүлж байгааг ЭМЯ-ны 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. 

Холбоотой мэдээ