Пумипон Адульядет хаан ширээнд суусны 70 жилийн ойг тэмдэглэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-10 11:40:13

БАНГКОК. /NHK/. Таиландын хаан Пумипон Адульядет хаан ширээнд суусны 70 жилийн ойг таиландчууд өргөн тэмдэглэлээ.

Өдгөө 88 настай түүний хаан ширээнд суусны 70 жилийн ойг пүрэв гарагт тэмдэглэсэн бөгөөд тэрбээр хамгийн удаан хугацаагаар хаан ширээнд хүн боллоо. Тодруулбал, өмнөх хаан болох өөрийн ахыг таалал төгссөний дараа буюу 1946 онд 18 настай байхдаа Пумипон Адульядет хаан ширээнд заларч байжээ. Харьцуулбал, Их Британийн хатан хаан II Элизавета 64 жилийн турш хаан ширээнд сууж байгаа юм.

Пумипон Адульядетын хаан ширээнд суусны ойн баярыг тохиолдуулан түүний зурагтай мөнгөн тэмдэгтүүдийг гүйлгээнд гаргажээ. Төрийг бэлгэдсэн шар өнгийн хувцсаар гоёсон хүмүүс нийслэл Бангкок хотын банкуудад дугаарлан зогсож, дурсгалын мөнгөн тэмдэгтүүдийг худалдан авч байлаа.

Харин хаан Адульядет-ийн хувьд тэмдэглэлт үйл явдлаар Бангкок хотын нэгэн эмнэлэгт эмчлүүлж байжээ. Тэрбээр мягмар гарагт тус эмнэлэгт зүрхний артерийн судас тэлэх хагалгаанд орсон билээ.

Таиландын иргэд тус эмнэлгийн гадаа цуглан, түүний эрүүл мэндийн төлөө залбирч байлаа.

45 настай нэгэн залуу ярихдаа “хаан бол Таиландын нүүр царайг илэрхийлдэг бөгөөд түүнийг хүн бүр эрхэмлэн хүндэлдэг” гэлээ.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ