Монголын шинэ Ерөнхий сайдад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд баяр хүргэжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-02-03 16:11:08

БЭЭЖИН. /Xinhua/. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Л.Оюун-Эрдэнэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян баяр хүргэжээ.


БНХАУ, Монгол Улс нь уул усаар холбогдсон найрсаг хөрш орнууд болохыг Ли Көчян баяр хүргэсэн цахилгаандаа дурдаад, хоёр талын харилцаа хөгжлийн эрчээ хадгалсаар ирснийг онцлон тэмдэглэсэн байна.


COVID-19” цар тахал дэгдсэнээс хойш хоёр орны ард түмэн харилцан бие биенээ тусалж дэмжин коронавирусний эсрэг хамтын тэмцэл нааштай үр дүнд хүрсэн нь хоёр талын уламжлалт харилцаанд шинэ түүхийг бичиж буйг Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд онцолжээ.


Мөн шинэ нөхцөл байдал үүссэн энэ цаг үед Хятад, Монголын харилцаанд хөгжлийн шинэ боломжууд тулгарч байгааг тэрбээр тэмдэглээд, Хятад улс хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг илүү өндөр түвшинд гаргах чиглэлд Монгол Улстай хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ