Завханаас шилдэг 30 гэрэл зураг улсын уралдаанд оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-07 18:20:33

Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргын баталсан Монголын цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойн хүрээнд Завханы Цагдаагийн газраас  “Цагдаа-Фото дуранд” гэрэл зургийн уралдааныг зарлаж дүнгээ гаргажээ.

Энэхүү уралдаан нь цагдаагийн байгууллагын түүхэн замнал, үйл ажиллагаа, алба хаагчдыг сурталчлах зорилготойгоор  зохион байгуулагджээ. Уралдаанд  72 алба хаагчийн 302 бүтээл оролцжээ. 

Шилдэг бүтээлүүдээс  Саатуулах байрны эмч, цагдаагийн дэслэгч Д.Молор-Эрдэнийн  “39  нас” гэрэл зураг тэргүүлсэн бол жижүүрийн офицер, цагдаагийн дэслэгч Ч.Пүрэвжаргалын “Албандаа хаана ч бэлэн” зураг дэд байрыг, хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад П.Батзоригийн “Ахлагч нарын сургалт” зураг гуравдугаар байрыг тус тус эзэлж  алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнагджээ. Мөн шагналт байранд орсон бүтээлүүдийн эзэд албан тушаалын үндсэн цалингийн 10 хувиар шагнуулсан байна.

Дашрамд уралдааны шилдэг  30 гэрэл зургийг Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах “Цагдаа-Фото дуранд” гэрэл зургийн улсын уралдаанд хүргүүлжээ.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ