Н.Билгүүн, Р.Айганым нар шатар сонирхогчдын улсын аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-01-28 16:52:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагдсан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхдугаар цахим тэмцээний аваргууд тодорлоо.


Энэхүү тэмцээний эрэгтэй ангилалд тэргүүн байрт Н.Билгүүн /Өмнөговь аймаг/ шалгарсан бол 2 дугаар байрт Б.Дүүрэнбаяр, 3 дугаар байрт М.Отгонбаатар / хоёул НШХ/ нар тус тус эзэллээ. Харин шагналт 4 дүгээр байрт Б. Буянмөнх /БЗД/ улмаар Ж. Отгонжаргал /Төв аймаг/, Н. Анар /Хэнтий аймаг/, Ц. Мөнхбат /УЕПГ/, Б. Энхбаяр /Ховд аймаг/, Ц. Мөнхбат /БГД/ нар 5-9 дүгээр байрт шалгарсан байна.


Тусгай байрын “Оюунлаг түшээ” шагналыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хүртэв. Мөн чансааны 1800+ ангилалд Ш. Ганболд /ОБЕГ/ шалгарлаа. Түүнчлэн чансаагүй шатарчин ангилалд Ц.Эрдэнэбат  /Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх/, 50+ нас  Б.Энхбаатар /УИХ-ын гишүүний зөвлөх/, 65+ нас  Ц.Оюунбаатар /УИХ-ын гишүүн асан/ нар шалгарсан байна.



Эмэгтэй шатарчдаас тэргүүн байрт Р.Айганым /Баян-Өлгий аймаг/ шалгарсан бол Г.Оюунжаргал /СБД/, Г.Болормаа /ХУД/ нар 2, 3 дугаар байр эзэллээ. Тусгай байрын “Оюунлаг түшээ” шагналыг Б.Саранчимэг /УИХ-ын гишүүн/, Чансааны 1600 + ангилалд  Должинсүрэн /Ховд аймаг/ шалгарсан бол чансаагүй шатарчны ангилалд  Д.Оюун-Эрдэнэ /Баянхонгор аймаг/, 50+ насанд  Б.Эрдэнэтуяа /ЧД/, 65-аас дээш насанд  Мааяасүрэн /Өвөрхангай аймаг/ нар тус тус шалгарлаа. 

Холбоотой мэдээ