МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэв

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-01-22 10:55:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр болжээ.


Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөхдөө, “МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлснийг Удирдах зөвлөлийн гишүүд 100 хувь дэмжлээ. Удахгүй намын Бага хурал хуралдаж, нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэнэ. Дэмжсэн тохиолдолд өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад нэрийг нь хүргүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.



Холбоотой мэдээ