Америкийн сэтгүүлч болон түүний орчуулагч Афганистанд амиа алджээ

Дэлхийд | Нийгэм
sarnai@montsame.mn
2016-06-06 13:42:11

ВАШИНГТОН. /VOA/. Америкийн  ахмад сэтгүүлч болон түүний орчуулагчаар ажилладаг Афганистаны нэгэн иргэн ням гарагт Афганистаны өмнөд хэсгийн Хелманд мужид Афганистаны армийн анги руу террористууд халдах үеэр амиа алджээ.

Амиа алдсан фото сэтгүүлч бол Давид Гилки,  орчуулагч нь Забихулла Таммана мөн болохыг АНУ-ын Үндэсний олон нийтийн радио мэдээлсэн байна.  Өөр хоёр сэтгүүлч халдлагаас амьд мэнд гарсан гэж мэдээнд дурджээ.

50 настай Гилки-гийн талаар “NPR” цахим хуудсанд бичсэнээр бол, тэрбээр тодорхой шагнал авч байсан мэргэжлийн гэрэл зурагчин, дүрс бичлэгийн редактор аж. 2001 оны есдүгээр сарын 11-ны халдлагын дараагаар Гилки ганцаараа дагалдан хамгаалагчгүйгээр Афганистанд очиж байжээ. Мөн 2008-2009 онд Газын зурваст Израиль болон Хамасын хооронд дэгдсэн зэвсэгт мөргөлдөөнийг сурвалжилсан байна.

Тэрбээр мөн 2010 оны эхээр аймшигт газар хөдлөлт болох үед Гаитид очиж байжээ.

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ