"Samsung" компани хоёр шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-06-06 13:13:25

НЬЮ-ЙОРК. /Yonhap/. Өмнөд Солонгосын технологийн аварга компани болох “Samsung electronics” пүрэв гарагт фитнесс хэрэглээний 2 шинэ бүтээгдэхүүнийг танилцууллаа.

Эдгээр нь “Gear Fit2” фитнесс хэмжигч болон “Gear Iconx” утасгүй чихэвч юм.  Эдгээр бүтээгдэхүүн нь орчин үед хурдацтай хөгжиж буй биедээ өмсөж болохуйц төхөөрөмжийн зах зээлд томоохон орон зайг эзлэхээр орж ирлээ.

2014 онд гарсан “Gear Fit” ухаалаг цагны дараагийн хувилбар болон гарч ирсэн “Gear Fit2” нь GPS мэдрэгчтэй тул туулсан зай болон зүрхний цохилтын тоог илүү нарийвчлалтай гаргадаг ажээ.

180 долларын үнэ бүхий энэ загвар нь хэт идэвхтэй горим бүхий органик гэрэл ялгаруулах диодон (AMOLED) дисплей бүхий 1.55 инчийн өргөн дэлгэцтэй юм. Уг төхөөрөмжийг “Samsung” компанийн фитнесс үзүүлэлтүүдийн аппликейшн болох S Health-тэй холбож болох аж.

“Gear Iconx” нь Bluetooth бүхий чихэвч бөгөөд дууны жагсаалтаас дууг сонгохдоо мэдрэгчгүй удирдлагыг ашиглана. Энэ шинэ чихэвч нь 4 гегабайтын багтаамжтай бөгөөд 1000 орчим дууг хадгалах хүчин чадалтай ажээ.

Түүнээс гадна, биеийн тамирын дасгал хийж байх үедээ мэдээлэл хүлээн авах, мөн дуу хоолойгоор дасгалжуулагчийн зааварчлагааг хүлээн авах мэдрэгчтэй аж. Энэ нь мөн адил S Health-тэй холбогддог.

“Gear Fit2” нь Хойд Америк болон Европт зургадугаар сарын 10-наас худалдаанд гарах бол “Gear Iconx”-г энэ жилийн 3-р улирлаас эхлэн 199 доллараар борлуулах ажээ.

Х.Сарнай

Холбоотой мэдээ