Европын холбооны санхүүжилтээр “Хамтдаа даван туулъя” төсөл Өлгий суманд хэрэгжинэ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-18 12:07:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Дэлхийн зөн Монгол" Олон улсын байгууллага Европын холбооны санхүүжилтээр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд “Хамтдаа даван туулъя” төсөл хэрэгжүүлэхээр боллоо. 

Тус төсөл нь "Ковид-19" цар тахлын сөрөг нөлөөнд өртсөн эмзэг бүлгийн өрхүүдийн амьжиргааг нөхөн сэргээх, олон нийтийн даван туулах, дэмжлэг үзүүлэх бүтцийг сайжруулах, нэн эмзэг өрхүүд, эх, хүүхдийн хоол тэжээл, эрүүл мэнд, ариун цэврийн үйлчилгээний суурь хэрэгцээний хангамжийг нэмэгдүүлэх зорилготой.

Төслийн нээлтийг энэ сарын 16-ны өдөр цахимаар хийж, аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Засаг даргын орлогч А.Камелият нар оролцлоо.

“Хамтдаа даван туулъя” төсөл нь нийслэлийн 3 дүүрэг, Баян-Өлгий, Өвөрхангай аймагт 18 сарын хугацаатай хэрэгжих бөгөөд цар тахлын улмаас орлого нь тасалдаж, хүнд нөхцөлд орсон эмзэг бүлгийн өрхүүдийн амьжиргааг дэмжиж, тусламж  үзүүлэх ажээ. 

Холбоотой мэдээ