1060 сурагч танхимын давтлагад хамрагдаж эхэллээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-01-14 19:05:16

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Эцэг эхчүүдээс ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын танхимын давтлагыг энэ сарын 14-нөөс эхлүүлэх шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргасан. Үүний дагуу ЕБ-ын 12 жилийн сургалттай сургуулиудаас ариутгал халдваргүйтлээ хийж, бэлтгэлээ хангасан 21 сургууль өнөөдрөөс давтлагаа эхлүүллээ.

Аймгийн хэмжээнд 27 сургуулийн 12 дугаар ангийн 1241 сурагч байгаагаас 1060 нь буюу нийт сурагчдын 85 хувь нь танхимын давтлагад хамрагдах саналаа гаргасан аж. Эдгээр сурагчдад 310 танхимд 280 багш давтлага хичээл орох бөгөөд долоо хоногийн гурван өдөр хичээллэх ажээ. Сургуулиуд нэг ангид 10-аас дээш тооны сурагчийг байлгахгүй байх, хүн хоорондын зай барих, гар ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмээ баримтлан МХГ, болон БСУГ-аас өгсөн зөвлөмжийг мөрдөн давтлага хичээлээ явуулж байна.

Холбоотой мэдээ