Өсвөрийн тамирчдын дасгалжуулагчдын сургалт эхэллээ

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-01-14 16:40:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/, Монголын үндэсний олимпын академи /МҮОА/-иас хамтран зохион байгуулж буй “Өсвөрийн тамирчдын дасгалжуулагчдын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх цахим сургалт-семинар” өнөөдөр /01.14/ эхэллээ.


Энэ удаагийн сургалт нэгдүгээр сарын 16 хүртэл үргэлжлэх бөгөөд Спортын дунд сургуулиуд, ЕБС, зарим аймгийн БТСГ-ын мэргэжилтэн, багш,  дасгалжуулагчид зэрэг нийт 100 гаруй хүмүүс хамрагдаж байна.


Сургалтын нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцож, нийт оролцогчдод амжилт хүсэв.


Сургалт-семинарыг дотоодын эрдэмтэн, их, дээд сургуулийн багш нар спортын физиологи, өсвөрийн тамирчдын сургалт-дасгалжуулалтын онол-арга зүй, сэтгэл зүй, хүмүүжил-төлөвшил болон спорт, олимпын хөдөлгөөний хөгжлийн өнөөгийн чиг хандлага зэрэг сэдвийн хүрээнд удирдан өрнүүлж байна.

Холбоотой мэдээ