Эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн Д.Трампыг буруутгажээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-04 13:44:19

МОСКВА. /РИА Новости/. АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрис Ерөнхийлөгч Дональд Трампыг эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн буруутгажээ.


Д.Трампын Жоржия муж улсын төрийн нарийн бичгийн даргатай ярилцсан бичлэг цацагдсаны дараа түүнийг ийнхүү буруутгасан байна. Уг бичлэгт Д.Трамп өөрт нь өгсөн саналыг дахин тоолохыг хүсжээ.


“Бичлэгээс сонсоход тэрбээр аргаа барсан нь илт байсан. Д.Трамп ерөнхийлөгчийн эрх мэдлээ ил шулуун урвуулан ашиглалаа” хэмээн К.Харрис мэдэгдсэн байна. 


Д.Трамп, Жоржия муж улсын Төрийн нарийн бичгийн дарга Брэд Раффенспергер нарын хоорондоо ярьсан бичлэгийн талаар “Washington Post” сонин өмнө нь мэдээлжээ. Бичлэгт Д.Трамп 11780 санал “олохыг” хүсэж буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн Д.Трамп Раффенспергерт бялдуучлах атлаа түүнийг давхар шүүмжилж байсан тухай Washington Postсонинд тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ