Нэнси Пелоси Төлөөлөгчдийн танхимын даргаар улиран сонгогдлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-01-04 09:37:23

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын даргаар Ардчилсан намын гишүүн Нэнси Пелоси улиран сонгогдлоо.


Өдгөө 80 настай Пелоси 216 суудалтай Төлөөлөгчдийн танхимын олонхын дэмжлэгийг авч, 55 настай, Бүгд найрамдах намын гишүүн Кевин Маккартиг ялжээ. Ардчилсан намын гишүүнийг дахин сонгохыг 209 хууль тогтоогч дэмжсэн байна.


Тэрбээр гишүүддээ хандаж үг хэлэхдээ, "Өнөөдөр бид тангараг өргөхдөө өмнөх бүх үеийн удирдагчдын адил хүнд хэцүү хариуцлагыг үүрч байна" хэмээн мэдэгджээ. Пелоси коронавирустэй тэмцэх нь эн тэргүүний зорилт хэвээр байгааг онцлон тэмдэглэсэн байна. "Бид түүнийг ялна" гэж АНУ-ын Конгрессын доод танхимын дарга нэмж хэлээд, цар тахалтай хийж буй тэмцэлд цаашид тусламж үзүүлэхээ амлав.


Пелоси доод танхимын даргаар дөрөв дэх удаагаа сонгогдож байгаа бөгөөд тэрбээр энэ албан тушаалыг 116 дахь удаагийн сонгуулийн Конгресст, мөн 2007 оны нэгдүгээр сараас 2011 оны нэгдүгээр сар хүртэл (110, 111 дэх удаагийн сонгуулийн) хашжээ.



Холбоотой мэдээ