АНУ-д халдвар авсан хүний тоо 19 сая давлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-12-28 16:23:50

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-д коронавирусээр халдварласан хүний тоо ням гарагт 19 сая давлаа гэж Жонс Хопкинсийн их сургууль мэдээлжээ.


Тус их сургуулийн мэдээллээр, АНУ-д одоо халдвар авсан хүний тоо 19 132 446 болсон байна. Халдварын тохиолдлын тоогоор Калифорни муж улс (2 156 111 тохиолдол) нэгдүгээрт орж байгаа бол тус муж улсын дараа Техас (1 690 986), Флорида (1 271 979), Иллинойс (937 909), Нью-Йорк (922 145) муж улсууд бичигджээ. АНУ-д коронавирусний улмаас нийт 333 115 хүн нас барсан байна.


Цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар 80.7 сая орчим хүн халдвар авч, 1.7 сая гаруй хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ