Төрийн албаны тусгай шалгалтыг хойшлуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sarantsetseg@montsame.mn
2020-12-14 11:44:39

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Төрийн албаны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн албаны тусгай шалгалтыг энэ сарын 14-ний өдөр буюу даваа гарагт зохион байгуулахаар зарласан юм.

Тэгвэл уг шалгалт хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ сарын 16-ны өдөр болохоор хойшлогдсоныг салбар зөвлөлөөс мэдээллээ.

Харин шалгалтад бүртгүүлсэн хүмүүсийн бичиг баримттай танилцаж, шаардлага хангасан эсэхийг өнөөдөр тус бүрт нь мэдэгдэх ажээ.

 

Холбоотой мэдээ