Нефтийн үнэ унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-11-30 12:52:08

ЛОНДОН. /Reuters/. Нефть экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК+/ дэлхийн зах зээлийг тогтворжуулахын тулд олборлолтоо үргэлжлүүлэн бууруулах эсэхийг хэлэлцэх гэж буй энэ үед нефтийн үнэ нэг орчим хувиар унажээ.


Brent” маркийн нефтийн нэгдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн нэг торхын үнэ даваа гарагт 58 центээр /1.2 хувь/ буурч, 47.60 ам.долларт хүрчээ. Мөн хоёрдугаар сард нийлүүлэх үнэ 48 центээр буурч, 47.77 ам.долларт хүрсэн байна.


Үүний зэрэгцээ “WTI” маркийн нефтийн нэгдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 40 центээр /0.9 хувь/ буурч, 45.13 ам.долларт хүрчээ. Шинэ коронавирусний вакцины талаарх нааштай мэдээллүүд гарсантай холбоотойгоор 11 дүгээр сард нефтийн үнэ ихээхэн өсөлт үзүүлсэн юм. 

Холбоотой мэдээ